Хонх-Lyrics

Рашаантын арван найм

Чин сэтгэлийн үнэн хайраа
Чинээлэг айлын охинд өгсөн
Гэнэн цагаахан сэтгэлээрээ
Гэртээ нэг удаа түүнийг урьсан
Ай миний хаяг
Аршаантын арван найм

Намхан ширээн дээр зассан тавганд
Намайг тэжээсэн боорцог байсан
Хатуу ч гэсэн сайхан ааруул
Хадгалж хадгалж чамдаа би өгсөн

Дөнгөж сургуульд орсон дүү минь
Дөчийн хувинд усаа зөөлөө
Нүглээс айдаг хөгшин ээж минь
Нүүрс үүрээд шөнөөр ирлээ
Ай миний хаяг
Аршаантын арван найм

Одоо чи намайг тоохоо больжээ
Ондоо хөвгүүнд дурлах болжээ
Хөөрхөн алаг нүдний чинь харц
Хөөрхий над дээр тогтохоо больжээ
Ай миний хаяг
Аршаантын арван найм

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen