Хайрын дурсамж
Бадар-Ууган, Оюндэлгэр
Зүрхнээс хайлан ундрах
Зүйргүй ялдам аялгуунд
Уяран бүжих
Турьхан танхилхан бие
Жаргалтай мөч
Зуурдын алтан гялбаа
Заяаны тэнхлэгээ
Эргэтэл энхрийлж явна
дх: 2 удаа
Хайрын дуу
Миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуунд
Хослон явсан
Хайрын минь дурсамж
Уйтгар баяр ээлжлэн
Зүрхийг минь халгиасан
Ерөөл тавилан
Ертөнцийн өнгө будаг
Чинхүү хайр
Чамаас эхлэх ундрагатай
Нартаас буцан буцтал
Бодолд оршино
дx:3 удаа
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen