Үг ая: Жаргалсайхан
Миний сэтгэлийн нууцхан хайр
Учрал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын гоо дагина байж дээ
Миний сэтгэлийн нууцхан хайр
Хагацал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Мөнгөн цагаахан зүүд байж дээ
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
Миний сэтгэлийн нууцхан хайр
Мартана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Зүйргүй хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Зөөлөн борооны солонго байж дээ
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
Миний сэтгэлийн нууцхан хайр
Гандана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Энэ л хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Эгэлгүй ариухан цэцэг байж дээ
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
МУГЖ Д.Жаргалсайхан
Сэтгэлийн үг
Хайраараа чи намайг ивээ
Ханиараа би бахархана
сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн
итгэл дүүрэн чиний минь мишээл
хаана ч явсан нэг л яаруулж
хангал зурхийг минь нэг л догдлуулна
хайрын сонин тавилангаар учраад
ханийн жаргал эдлүүлсэн чамтайгаа
хүслээр тэлсэн хүний орчлонд
хоёр биенээ түшин жаргаяа
нэгэн үзүүрт хайрын гэгээрээд
насан үүрд чамайгаа дээдэлж
намайг гэсэн чиний сэтгэлийг
найраг дуундаа магтан дууляа
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen