-Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. /Эзоп/
-Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. /Эзоп/
-Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. /Жу Си/
-Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй. /Сенека/
-Алтан
зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин.
Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой.
Буддa
Буддa
-Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар.
Сенека
Сенека
-Буруу
замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа
халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.
Хилон
Хилон
-Ойр
орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны
өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа.
Демокрит
Демокрит
-Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
Марк Твен
Марк Твен
-Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
В. Гете
-Бусдын
үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй
ижил."Байгаа мөртлөө байхгүй " хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.
Хераклит
Хераклит
-Нэг пийшинг түлээгээр дүүргэхээс, хоёр пийшин барих нь амархан.
Бенжамин Франклин
Бенжамин Франклин
-Бээлий өмссөн муур хулгана барьж чаддаггүй.
Бенжамин Франклин
Бенжамин Франклин
-Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.
Бенжамин Франклин
Бенжамин Франклин
-Үгээ
хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч
ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул,
энэ нь ямар ч ашиггүй ялалт юм.
Бенжамин Франклин
Бенжамин Франклин
-Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах.
Шекспир
Шекспир
-Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр.
Шопенхауэр
Шопенхауэр
-Магтаалд хайнга нь биш, зэмлэлд анхаарамжтай нь л ёстой даруу хүн буюу.
Жан Поль
Жан Поль
-Бүх зүйлд хэмжээг барих хэрэгтэй, даруу байхад ч мөн адил.
Анатоль Франс
Анатоль Франс
-Өөрт
таагүй үед бид "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа" гэж
боддог. Харин сайхан байгаа үедээ "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм
тохиолдож л байгаа даа" гэж ер боддоггүй. Тэгэхээр бүх юм сайхан байна.
Бурхан минь, хичнээн сайхан байна аа! Ингээд л
гүйцээ...
Василий Шукшин
Василий Шукшин
-Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай: Хэрэв миний хүсээд яваа зүйл биелчихвэл яах вэ? Биелэхгүй бол яах вэ?
Эпикур
Эпикур
-Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ? -Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг.
Фалес
Фалес
-Өөрсөдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс олон бий.
Василий Ключевский
Василий Ключевский
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen