Харанга-Lyrics

Өнгөрсөн үе

Олноос олон жил мөрөөссөн
Охин чамтай тааралдлаа
Танхил хүүхэн ирээд
Инээд алдан мэндэллээ

Харсаар харсаар хайрлаж дурлаад
Хамтдаа баймаар санагдсан
Уулзах бодол чамд байгаагүй ч
Улаан дөл болж сэтгэлд гийсэн

Өр зүрх минь чамайг хүссээр
Өнөөдөр энд уулзлаа даа
Үйлтэй заяанд хичнээн гомдовч
Үнэндээ чи минийх болохгүй

Холын холоос үдээд үлдсэн
Хонгорхон жаахан охин
Зэргэлээн дундуур нисэж ирээд
Чихэнд минь шивнэсэн

Үелэн үэлэх усны долгионд
Үзэгдээд чи минь шингэлээ
Гол мөрөн мэт урсаж ирээд
Тунгалаг уст нуур болоосой

Уярах зүрх минь чамайг хүлээж
Өнөөдөр энд учирлаа даа
Өнгөрсөн үе эргээд ирвэл
Уучил намайг чинийх шүү би

Холын холоос үдээд үлдсэн
Хонгорхон жаахан охин
Зэргэлээн дундуур нисэж ирээд
Чихэнд минь шивнэсэн


Keine Kommentare:

Kommentar veröffentlichen